baga angi

2012-5-30 - gariin ariun tseber

Ангилал: zubluguu

Гарын ариун цэвэр
Цэвэр гар - Эрүүл мэнд
Бидний дунд элбэг тохиолддог вируст гипатит А,Е цусан суулга, вирусын гаралтай суулгалтад халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг. Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдвараас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд анхааруулсаар байна.
Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдрах вэ?
Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт орогнодог.
Гэдэсний хижиг үүсгэгч 2-3 өдөр
Цусан суулга үүсгэгч 3 хоног
Халдварт шар үүсгэгч олон хоног
Цагаан хорхойн өндөг хэдэн ч хоног байж чадна.
Гараа хэрхэн зөв угаах вэ?
Саван нь арьсны хир, хөлс, нян, вирус арилгах хамгийн энгийн, найдвартай хэрэгсэл юм. Харин савангүй угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг. Гараа зөв угаах 6 дараалллыг баримтлан дор хаяж 2 минутын турш сайтар савандаж угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой.
Гар хэт бохирдсон үед 0,2-0,5гр хлораминыг юмуу хлоргексидин, бетадин, изодин, иоденат нэрээр хэрэглэж байгаа халдваргүйтгэх үйлчилгээтэй саванг ч бас хэрэглэж болно.
Гараа хэдийд угаах ёстой вэ?
Бие зассаны дараа
Хооллох болон хоол ундаа бэлтгэхийн өмнө
Бага насны хүүхдээ хуурайлж, арчилсаны дараа
Гадуур яваад ирэнгүүт
Хэрэв гараа зөв угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон халдвараас бид ангижрах болно.
Гараа зөв угааж хэвшинэ

Бохир гарт их хэмжээний өвчин үүсгэгч нян, цагаан хорхойн өндөг амьдарч байдаг учраас амандаа гараа хийж болохгүйн дээр доор бичсэн дарааллаар гараа угааж хэвших хэрэгтэй. Гараа угаахгүй бол халдварт өвчин болон шимэгч хорхойн өвчнөөр өвдөнө гэдгийг хүүхдүүд мартаж болохгүй.

Гар угаах дэс дараалал

Гараа дараах дарааллыг баримтлан угаана.

1. Ханцуйг тохойгоо өнгөртөл шамлана. Гараа усаар норгоод савандах
2. Хоёр гарын алга, гарын сарвууг салааны завсартай нь хөөсрүүлэн үрж угаах
3. Нэг гарын ар дээр нөгөө гарын алгыг тавьж хуруунуудыг салаавчлан гарын ар, хурууны салааг үрж 2 талд ээлжлэн угаах, хумсаа угаах, бохирдол их бол хумсыг нэг бүрчлэн сойздох
4. Нэг гарын эрхий хурууг нөгөө гараар атган эргүүлэх хөдөлгөөнөөр угаана. Нөгөө гарын эрхий хурууг мөн адил угаах
5. Нэг гараа атган нөгөө гарын алганы хонхрыг угаана. Нөгөө гарын алганы хонхрыг үрж угаах, бугуйгаа угаах
6. Гараа сайтар угаасны дараа саванг гүйцэд арилган крантаа хааж, гараа усаар зайлах (эсвэл цэвэр алчуураар крантаа хаах)
7. Гараа алчуураар зөөлөн дарж, эсвэл, хатаагчаар хатаах. Гараа зөв угаасан бол алчуур хир болохгүй.
Гар угаах хугацаа 15-20 секунд үргэлжилнэ.

Сургууль дээр хүүхдийн зориулалттай, бактерийн эсрэг шингэн саван хэрэглэнэ. Гар хатаагчаар гараа хатаана.
 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 7 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant