baga angi

2012-05-30 - medehed ilvvdehgvi

Ангилал: zubluguu

Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ ариусах нь үгүй.
Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд тэртээх алсаас нэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуунд бүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыг олно. Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан " хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэн хүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшгууд үй олноороо байхад, өчүүхэн миний зовлон шаналал юусан билээ " гэж бодох.

Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах ид шидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуун дор хэчнээн суусан ч уйдахгүй.

Харин ийм үедээ, хананд өлгөөтэй гайхамшигт нэгэн зургийг харж суухад, хавтгай зотон дээр өнгө өнгийн будаг нялсан, тэр зураг "амилж ", сэтгэлийн чанад дахь дурсамжийг сэргээнэ. Хар цагаан өнгөний харшилдаан, олон олон өнгийн сүлэлдээнд уусан уусаж, хүний сэтгэлд түүх, ухаарал, учирлал болон шингэх мэт. Өнгө будаг, түүний зохистой зохицол нь, хүний сэтгэл зүрхэнд ингэтлээ нөлөөлдгийг энгийн үедээ бид тэр болгон анзаардаггүй.

Зургийг удаанаар ажих ахул, түүнийг зурсан зураачийн сэтгэлийн өчил, бардамнал, онгод, омогшил, учирлал зүрхэнд минь мэдрэгдэж, өөрийн эрхгүй уулга алдан тайвширна. Тэр мөчид дoтooд сэтгэл минь тэрхүү зурагт уусан уусаж, тэрхүү гайхамшигт ертөнцөд дур зоргоор сэлгүүцэн, аажим аажмаар бухимдал гунигаaсаа холдох аж. "Ийм гайхамшгийн дэргэд, миний зовлон шаналал юусан билээ " хэмээн бодно.

Харин ийм үедээ, өөрийн унших дуртай номоо сонгож унших дор, аятай таатайгаар уншигдах мөрүүд дунд, мөнөөх зовлон шаналал, уйтгар гуниг уусан ууссаар холдон одох. Номын үсэг, үг, өгүүлбэр бүхэн нь учирлан ухааруулж, баяр бахадлыг төрүүлнэ. Зохиогчийн хүүрнэх өгүүлбэрээс хөврөн хөврөх өгүүлэмж, гайхамшигт хэллэг, ухааруулах учирлал бүхэн надад зориулагдах мэт.

"Үр минь тайвшир даа! энэ бүхэн тийм ч давшгүй хүнд хэцүү зүйл биш шүү дээ "хэмээн аядуухан учирлаж, алгаараа магнайг минь илэн аргадах, аав ээжийн гар, сэтгэл мэт. Тэр л гайхамшигт ертөнцөөр оюун санаа минь аялахдаа, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг үл анзаарах. Нэг анзаарах ахул, сэтгэлээс минь мөнөөх бухимдал шаналал, уйтгар гуниг үргэж одон тайвшралыг олном.
 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax