baga angi

2012-05-30 - togloom heterbel...

Ангилал: zubluguu

РС тоглоомонд донтогч хүүхдүүд ба ирээдүйн террор
Өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хотын захиргааны хэвлэл мэдээллийн алба, хүүхдийн байцаагчид болон сэтгүүлчдийн хамтарсан баг Нийслэлийн зургаан дүүргийн PC тоглоомын газруудад шалгалт хийлээ.


Шалгалтын гол зорилго нь бага насны хүүхдүүд, өсвөр насны залуус PC тоглоомонд донтож, улмаар хичээл сургуульдаа явахгүй PC тоглоомын газар ихэнх цагаа өнгөрөөж байгааг таслан зогсоох явдал байсан юм. Сүүлийн хэдэн жилийн турш хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд нойр хоолоо умартан, алаан хядаан, цус урсгасан тоглоомонд улааран суух болсон нь харамсалтай. Магадгүй тэд өсвөр үедээ алаан хядааныг сурталчилсан тоглоомонд донтон суугаа нь ирээдүйд аймшигт алан хядагчид болж хүмүүжихийг үгүйсгэхгүй юм. Иймэрхүү шинжийн тохиолдол хэдхэн хоногийн өмнө АНУ-д болсон билээ. АНУ-ын Виржинид 32 хүн буудаж алсан Солонгосын оюутан залуу чөлөөт цагаа PC тоглоомын газар өнгөрүүлдэг нэгэн байсан бөгөөд хүний санаанд багтамгүй алан хядлага, дэлхийг хэрхэн сөнөөх талаар шүлэг, зохиол бичиж, багш нарыгаа айлган суудаг нэгэн байсныг түүний ойр тойрных нь хүмүүс ярьсан байдаг.

Ер нь PC тоглоомын хор уршгийн талаар бид ярьж хэлсээр байгаа боловч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн гэхэд болно. Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооноос шалгалтаа эхэлсэн юм. Энд нэг зүйлийг хэлэхэд бүх PC тоглоомын газрууд цагийн хувиараа огт барьдаггүй, мөн ажиллуулж байгаа хариуцагч нь бага насны хүүхдүүд байдаг аж. Тэдэнд үйлчилгээ явуулах зөвшөөрлийн бичиг ч байдаггүй юм байна. Эхний орсон PC тоглоомын газрыг ажиллуулж байсан долдугаар ангийн сурагч “Манай гэр ойрхон байдаг. Аав сая цайгаа уух гээд явсан” гэлээ. Тус PC тоглоомын газар маш бохир, тоос шороондоо дарагдсан, сандал ширээ нь салж унах дөхсөн байдалтай харагдаж байлаа. Тэгээд ч бага насны хүүхдүүдэд зориулсан гэх тоглоомын газраа тамхи ширхэглэн зарж, утаа униараар угаартуулсан энэ газрын эзэн Х.Отгонбаатартай цөөн хорим уулзлаа.

-Та PC тоглоомын газраа хүүхэд тоглуулахад хэр боломжтой гэж бодож байна?
-Яахав, сандлуудаа солих гээд захиалсан байгаа, агааржуулалт бүгд хийгдсэн, гарниз модоо сольсон. Өнгөрсөн долоон сараас эхэлж түрээслэн ажиллуулж байна. Энэ хугацаанд зөндөө засвар хийсэн. Гэсэн ч нэг их удалгүй шохой нь хуураад уначих юм байна шүү дээ. Хийж байгаа хүндээ байдаг юм уу, материаландаа байдаг юм уу. Уг нь зуун айлын барилгын ажилчдаар л засвар хийлгэсэн юм.

-Танай үйлчлүүлэгчид чинь бага насны хүүхдүүд. Гэтэл танайх дотроо тамхи зардаг юм байна?
-Манай хажууханд дэлгүүр байдаг. Хүүхдүүдийг дэлгүүр гүйж явахаар гэж бодоод тамхи авчирсан юм. Одоо дахиж тамхи зарахгүй. Тэрээр ингэж ярихдаа нэлээн сандарч байсан бөгөөд манайх байрандаа засвар үйлчилгээ хийлгэсэн, боломжийн газар гэж өөрийгөө хаацайлж байсныг ч нуух юун. Харин бизнес эрхэлж суугаа тэрээр сарын орлогоо хэд болохыг мэдэхгүй гэж нууцалж байгаа нь хачирхалтай санагдсан. Дараагийн тоглоомын газар нь 24 ширхэг компьютертэй, цахилгааны утсаа шал дээгүүрээ овоолон хаяж, тамхи, хөлсний үнэрээр өрөөний агаарыг бохирдуулсан, бөгчим газар байлаа. Энд сул ширээ байсангүй. Тоглож байгаа хүүхдүүд хажүүд нь юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй, тоглоомондоо улайрч байлаа. Энэ газарт ч мөн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхийн бичиг байгаагүй. Ингээд дээрх PC тоглоомын газрын эзэн Ж.Гантөмөрөөс хэдэн зүйл тодруулсан юм.

-Энд олон цахилгааны утсыг овоолоод тавьсан байх юм. Цахилгаанаас үүдэн гал гарах тохиолдол их байгаа шүү дээ, айхгүй байна уу?
-Зүгээр байх аа. Энэ утаснууд чинь бүгд Орос утас. Утаснуудыг ингэж тавихгүй өөр яаж тавих юм.

-Өдөрт хэдэн төгрөгийн орлоготой ажиллаж байна. Сард хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ?
-Сард 90 мянган төгрөгийн түрээс төлдөг. Өдрийн орлого дунджаар 50-55 мянган төгрөг л байдаг.

-Танайх хичнээн төрлийн тоглоомтой юм бэ. Дандаа алаан хядаантай тоглоомоор хүүхдууд тоглож байна. Ер нь үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн насны талаар тодруулаач?
-Дөрөв, таван төрлийн тоглоом байгаа. Хүүхдүүд өөрсдийн сонирхсон тоглоомоо л тоглож байгаа шүү дээ. Үдээс өмнө бага насны хүүхдүүд, үдээс хойш 18-23 насны залуус ирж тоглодог. Томчууд ингэж л ярьж өөрсдийгөө зөвтгөж байлаа. Гэтэл PC тоглоом гэдэг нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой юм. Тоглуулж байгаа РС-ний 90-ээд хувь нь алан хядах, цус урсгах шинж чанартай байгаа нь хүүхдийн өсөж, хөгжиж байгаа бие организм, сэтгэхүйд хортой нөлөө үзүүлдгийг томчууд бид анхааралдаа авах цаг нь нэгэнт болжээ. 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax